ЕРӨНХИЙЛӨГЧ СЭЛЭНГЭ, ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга маргаашнаас буюу хоёрдугаар сарын 21-ний 13:00 цагаас Сэлэнгэ, 18:00 цагаас Дархан-Уул, хоёрдугаар сарын 22-ны 12:30 цагаас Зүүнхараад иргэдтэй тус тус уулзахаар болжээ.

Тэрбээр өмнө нь нийслэлийн хотын бүх дүүргийн иргэд болон Булган, Хөвсгөл, Орхон, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий зэрэг аймгийн иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцсон билээ.

+ There are no comments

Add yours