Баян-Өлгий аймагт нийт 8 төсөлд хөрөнгө оруулалт хийх үү

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн 2018 оны “Эрх шилжүүлэх тухай” тушаал гарч нийт 252.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 157 төсөл, арга хэмжээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргад худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлэхээр болсон байна. Өмнөх дугаарт “Эрх шилжүүлсэн нийт төсөл хөтөлбөр”-ийг мэдээллийг тоймлон хүргэсэн билээ. Энэ удаад БСШУС-ын яамнаас Баян-Өлгий аймагт 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт хийх төслийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. “Эрх шилжүүлэх тухай” Ц.Цогзолмаа сайдын тушаалын дагуу эдгээр төслийн худалдан  авах ажиллагааг Баян-Өлгий аймгийн Засаг дарга хариуцан зохион байгуулах юм. Ингэснээр боловсролын салбарт сүүлийн хорь орчим жил “гажиг” болтлоо хэвшсэн яам өөрөө бүхий л тендер, түүнтэй хамааралтай ажилд оролцдог явдлыг зогсоож, сургалтын чанар, хүүхдийн төлөвшил, соёлын асуудал зэрэг үндсэн ажилдаа анхаарч чанарын өөрчлөлт хийхээр төлөвлөсөн ажээ.

  1. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Баян-Өлгий, Өлгий сум/
  2. Дотуур байрын барилга /Баян-Өлгий, Цэнгэл сум, Загаснуур баг/
  3. Дотуур байрын барилга, 150 ор /Баян-Өлгий, Дэлүүн сум/
  4. Дотуур байрын халуун усны барилга /Баян-Өлгий, Сагсай сум/
  5. Цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Бугат сум/
  6. Цэцэрлэгийн барилга, 125 ор /Баян-Өлгий, Сагсай сум/
  7. Цэцэрлэгийн барилга, 50 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Улаанчулуут баг/
  8. Цэцэрлэгийн барилга, 75 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум/

+ There are no comments

Add yours