Өнөөдрийн байдлаар Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд нэгдсэн тайлан дүн мэдээг гаргахаар ажиллаж байна. Тиймээс одоогийн байдлаар хэдэн албан хаагч хамрагдсан тухай мэдээллийг албан ёсоор нэгтгэсний дараа өгөх аж.
Төрийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэх хугацаа энэ сарын 15-ны өдөр дууссан. Хуулийн дагуу мэдүүлэг бүртгүүлэх програм хаагдаад байгаа.