Монгол Улсын эдийн засаг 5.1 хувиар өсчээ

Өнөөдөр Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос 2018 оны нэгдүгээр сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцууллаа. 2016 онд 1 хувьд хүрч унаад байсан Монгол Улсын эдийн засаг 2017 онд 5.1 хувиар өсчээ. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүн 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 16.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 826 (5.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 573.9 (8.5%) тэрбум төгрөг (бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 191.8 (9.7%) тэрбум төгрөг), бүтээгдэхүүний цэвэр татвар 259.1 (18.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 17.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 821.2 (5.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Уг өсөлтөд экспорт 1.5 (13.4%) их наяд төгрөг, үндсэн хөрөнгийн нийт хуримтлал 1.1 (32.8%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

+ There are no comments

Add yours