Баяраар өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллах уу

ЭМЯ, НЭМГ хамтран Цагаан сарын баярын өдрүүдээр эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарийн дагуу ажиллах талаар өнөөдөр мэдээлэл хийж байна.

Улсын хэмжээний үйлчилгээтэй болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүд цагаан сараар буюу хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд 24 цагаар ажиллана. Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв 10:00-16:00 цагийн хооронд ажиллана.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн 130 эрүүл мэндийн төв 10:00-16:00 цагийн хооронд ажиллана.

Эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газар дээр хариуцлагатай жижүүр 3 цагаар ажиллана.

+ There are no comments

Add yours