Авто замын боомтууд баярын үеэр амрана

Хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 буюу Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын энэ сарын 16-18-нд тохиож байна. Мөн БНХАУ-ын Цагаан сарын баяр энэ сарын 15-17-нд тохиож байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилийн авто замын боомтууд энэ сарын 15-18 хүртэл ажиллахгүй болохыг Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих ажээ.

+ There are no comments

Add yours