Friday, March 29 2024

Худалдах зорилгоор их хэмжээний тэсрэх бодис хадгалж байжээ

Их хэмжээний тэсрэх бодис борлуулах зорилгоор хадгалж байсан этгээдүүдийг ТЕГ-аас илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал өнгөрсөн сарын 31-ний өдөр Налайх дүүргийн харьяат А, Б нар их хэмжээний тэсрэх бодис хууль бусаар хадгалж, зарж борлуулахаар зэхэж байхыг нь илрүүлсэн байна.

Хувиараа ашигт малтмал олборлодог иргэдэд тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар зарж, борлуулах явдал энэ мэт гардаг бөгөөд тэсрэх бодисыг зөвшөөрөлгүй хэрэглэснээс үүдэн иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирдог байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: