Thursday, April 25 2024

Хадгаламжийн даатгалын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлэхдээ “Төслийн эцсийн хувилбарыг бэлтгэх явцад чуулганы анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагчид улсын эрх олгох тухай заалтыг өөрчилж, улсын ахлах байцаагч болон улсын байцаагчийн эрхийг зөвхөн Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцалж байхаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” гэсэн юм.

Ингээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-ыг үндэслэн Ажлын хэсгийн саналыг дэмжих эсэх талаар санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзэв. Иймд Ажлын хэсгээс гаргасан “25.2.Корпорацийн Гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцална” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.

Н.НЯМАА

+ There are no comments

Add yours

You May Also Like: