Friday, March 29 2024

Согтуу жолооч нэг дор 11 машинтай мөргөлджээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нэг дор олон машинтай мөргөлдсөн хэрэг өчигдөр Хүүхдийн ордны хойд зам дээр гарсан. Үүнтэй холбогдуулан Замын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. “Lexus” маркийн авто машины жолооч А нь “Land Criuser” авто машинтай Э, “Axio” авто машинтай Б, “Prius” авто машинтай Д, “Carina” авто машинтай T, “Forester” авто машинтай M, “Prius” авто машинтай Ц, “Prius” авто машинтай Б, “Prius” авто машинтай М, “Crown” авто машинтай Х, “Prius” автомашинтай С, “Crown” авто машинтай Д нарын нийт 11 авто машинтай мөргөлджээ.

Жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /Др:2.07 хувь/  үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ. Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм.

Учир нь, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагаваруудыг бий болгодог гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: