Тэрээр “Эдийн засгийн гүйцэтгэлийг харахад бидний төсөөлж байсан үр дүнгээс өндөр гарсан. Эдийн засгийн өсөлт сайжирсан нь түүхийн  эдийн үнэ дэлхийн зах зээлд өндөр байгаатай холбоотой. Экспортын орлого нэмэгдсэн байгаа. 2017 оны дөрөвдүгээр сараас хэрэгжсэн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр” нь 5.5 сая ам.долларын санхүүжилтийн багцтай. Энэ хөтөлбөрийн хүрээнд Олон улсын вальютын сан бусад түншлэгч байгууллагуудтай хамтран оролоцож байгаа. Хөтөлбөрийн хэрэгжилтээс нааштай үр дүнгүзүд гараад эхэлсэн. Эндээс гурван зүйлийг онцолж хэлье:

-Монгол Улсын хувьд ойрын хугацаанд төлөгдөх ёстой байсан гадаад бондуудын эргэн төлөлтийг шийдвэрлэж чадсан.
-Гадаад валютын нөөц 1.8 тэрбум ам.доллараар нэмэгдлээ.
-Засгийн газрын өрийн хэмжээ арав орчим хувь буурлаа.

Саяны гарсан нааштай өөрчлөлтүүдийн үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжиж, хүүгийн түвшин буурлаа. Мөн ойрын хугацаанд Засгийн газрын өрийн үйлчилгээний хуваарь хаалтаас гарлаа.  Ингэснээр нэг жилийн өмнөхөө бодвол эдийн засгийн эрсдэлд өртөх магадлал багаслаа.

Эдийн засгийн өсөлт сайжирсан нь экспортын гүйцэтгэлтэй шууд холбоотой хэдий ч Засгийн газрын зүгээс зөв бодлого хэрэгжүүлсний дагуу энэ бүх үр дүн гарсан. Засгийн газрын зүгээс төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай арга хэмжээн авч чадсан нь ийм үр дүнд хүргэлээ. Гэсэн хэдий ч нэг жилийн хугацаанд  эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарлаа гээд цаашдаа нөхцөл байдал энэ хэвээр байх баталгаагүй. Эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байна. Хамгийн ойрхон эрсдэл бол экспорт огцом буурах эрсдэл. Мөн дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдвэл Монгол Улсын Засгийн газар эдийн засагт том цочрол болж болзошгүй. Тиймээс энэ эрсдэлүүдээ харгалзан үзээд нэг жилийн хугацаан эдийн засгийн өсөлтөд хүргэсэн бодлогуудаа цаашид үргэлжлүүлэх зүйтэй. Монголын Улсын Засгийн газар төсөв болон мөнгөний бодлогоо зөв хэрэгжүүлж чадах юм бол эдийн засаг тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хүрэх боломжтой” гэв.