Цахим мэдээллийн сангаар дамжуулан дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдийг дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгдсэн мэдээллээр хангана. Мөн төр, хувийн хэвшлийн бодит мэдээлэлд үндэслэн үр дүнд суурилсан байдлаар зохион байгуулах, төрийн болон төрийн өмчит ААН-үүдийг дотоодоос худалдан авалт хийхэд нь зориулж дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний мэдээллээр хангах, аж үйлдвэрийн дэд салбаруудын чадавхыг тооцоолон гаргаж, гадаадад экспортлох боломжтой нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох, шаардлагатай ажиллах хүчний  хэрэгцээ, түүхий эдийн хэрэгцээ, санхүүгийн дэмжлэг болон төрөөс үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зэрэг арга хэмжээг нэг цэгээс шуурхай хүргэх зорилготой аж.