Friday, March 29 2024

“Рио Тинто” Монгол Улсад төлөх ёстой татвараасаа зугтсан уу

“Рио Тинто” групп болон тус группын Оюутолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг охин компани “Turquoise Hill Resources Ltd.” Канад, Монголд 700 сая ам.долларын хохирол учруулсан гэж Голландын SOMO групп мэдээллээ. 700 сая ам.долларын 470 сая нь уул уурхайн хүнд механизм худалдаж авахтай холбоотой асуудлаар Канад улсад учруулсан хохирол, 230 сая нь Монгол Улсад учруулсан татварын хохирол гэнэ.

Энэхүү мэдээллийг гаргасан SOMO групп нь Голландын Засгийн газар болон Европын холбооноос санхүүжиж, Үндэстэн дамнасан корпорациудын санхүүд задлан шинжилгээ, дүгнэлт хийх чиг үүрэгтэй ашгийн бус байгууллага юм байна.

Энэхүү мэдээлэл олон нийтэд цацагдсаны дараа “Рио Тинто” группын Лондон дахь төлөөлөгч мэдэгдэл гаргаж, SOMO группын дүгнэлтийг алдаатай гээд “Оюутолгой бол Монгол Улсын хамгийн том татвар төлөгчдийн нэг, 2010-2017 онд нийтдээ 1.8 тэрбум ам.долларын татварыг Монгол Улсад төлсөн” гэсэн мэдэгдэл хийжээ.

SOMO-гийн мэдэгдэл нь үндэстэн дамнасан өндөр технологийн компаниуд, Засгийн газруудын хооронд татварын асуудлаар тэмцэл өрнөж байгаа цаг үед гарснаараа онцлогтой гэж Bloomberg.com онцлоод үндэстэн дамнасан корпорациуд “Double Irish”, “Dutch Sandwich” гэж нэрлэгддэг санхүүгийн луйврын схем ашиглан олон улсаас олсон орлогоо татвараас бултуулдаг гэж тэмдэглэжээ.

Энд тавигдсан мэдээллээр, “Рио Тинто” 2016 онд Монгол Улсад 215 сая ам.доллар, дэлхийн хэмжээнд дөрвөн тэрбум ам.долларын татвар төлжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: