Saturday, April 20 2024

Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаатай холбоотой асуудлыг хэлэлцэнэ

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ,  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,  Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татахыг хориглохоор заасан нь Үндсэн хуулийн  холбогдох хэсгийг зөрчсөн хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Тус мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 9-нд болох аж.

С.Сүрэн

+ There are no comments

Add yours

You May Also Like: