Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэлэлцэж байна

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаа хийж байна. “Дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох эрх Ерөнхийлөгчид бий юү.

Энэ нь “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна” хэмээн Цэцэд гомдол гаргажээ. Цэц энэхүү гомдлыг судалж үзээд маргаан үүсгэх нь зүйтэй гэж үзсэн юм. Улмаар дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэж байгаа нь энэ. Хуралд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Энх-Амгалан гишүүн оролцож байна.

+ There are no comments

Add yours