Нарантуул захын Баялаг-Ундраа төвийн АТМ. Энд орой зах тарах үеэр пэмбийтлээ зузаалсан олон зуун эмэгтэйчүүд “За одоо ээж нь мөнгө хийлээ”, “Чи бас л гударчихаа юу?”, “Махаа гаргаарай” гэх мэтээр утсаар ярьсаар дараалалд зогсоно. Эдгээр эмэгтэйчүүд ахуй амьдрал, үр хүүхдийнхээ төлөө өглөө, оройдоо том том гахайнуудаа ийш тийш нь зөөж, -30 градусын хүйтэнд шүд зуун өдөржин наймаагаа хийнэ.

Гэтэл эрээний зээл дээр худалдагч авгай нар кондейшний халуунд нозоорон зарим нь унтаж байгаа харагддаг. Хятадын нэг жижиг боомт хот, бүхэл бүтэн улсын нийслэлийн төв зах 2 ийм л ялгаатай байна.  Монголын эдийн засгийн багагүй хувийг өөртөө ч анхаарал тавих завгүй, хацар нь сайртсан, гар нь бээрсэн амьдралын ачааг нуруундаа тээсэн эхчүүд үүрч… Ингэхэд эрчүүд хайчсан юм вэ. Яагаад хүүхнүүд өрхийн болоод улсынхаа эдийн засгийн ачааллын энгүй хэсгийг үүрч явах болов. Бид хэзээнээс бүсгүйчүүдээ хайрлах вэ. Хэзээнээс монголын эрчүүд өрхийн тэргүүн улсын эдийн засгийн бойжуулагчийн ачааллаа даах сэтгэлийн болоод санхүүгийн тэнхээтэй болох вэ… 

Rod Peace

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.