Нефть боловсруулах үйлдвэрийг гуравдугаар сард хийж дуусгах уу

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Тэмүүлэн нар шатахууны хомсдол, үнийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Энэхүү асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар өгч байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Засгийн газраас ажлын хэсэг гаргаад импортлогчид шатахууны үнэ хэр зэрэг бодитой байгааг шалгасан. Бүх талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийн шалгалтаар шатахуун импортлогчид алдагдалтай ажиллаж байгаа нь тогтоогдсон. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 67 ам.доллар байгаа. Цаашид 21-43 ам.доллараар нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ нь Монгол Улс цаашдаа дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болох шаардлагатай болохыг анхааруулж байна. Энэтхэгийн мэргэжилтнүүд ирээд Дорноговь аймгийн Алтар ширээ сумын нутгийг газрын тос боловсруулах үйлдвэр барихад хамгийн тохиромжтой гэж үзсэн. Гуравдугаар сард багтаан үйлдвэрийнхээ ТЭЗҮ-ээ хийж дуусгана” гэлээ.

+ There are no comments

Add yours