Хөвсгөл нуурт фургон машин живжээ


Warning: Undefined variable $commentcount in /home/admin/web/murch.mn/public_html/wp-content/plugins/facebook-comment-by-vivacity/user-file.php on line 121

Энэ оны нэг сарын 21-ний шөнө Мөрөнгөөс Ханхын чиглэлд зорчиж явсан 11 хүнтэй фургон машин Хөвсгөл нуурт цөмөрчээ. Машинд сууж явсан 11 иргэн бүгд эсэн мэнд гарч чадсан байна. Тус машин нь Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн машин бөгөөд тус сургуулийн багш нар Мөрөн хотод залуу багш нарын тэмцээнд оролцоод буцаж явсан юм байна.

Харин фургон машин нь нуурын гүнд орсон учраас татаж авах боломжгүй болжээ. Энэ жилийн хувьд нийт нутгаар дулаан байсан тул гол, мөрний ус бүрэн гүйцэд хөлдөөгүй гэдгийг аймгийн Онцгой байдлын газар сэрэмжлүүлсээр байтал иргэд хайнга болгоомжгүйн улмаас ийнхүү нуураар зорчсоор байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Leave a comment

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.