Засгийн газар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13:00 цагт эхэлнэ.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  1. Улсын нөөцөөс өвс, тэжээл гаргах тухай
  2. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай
  3. Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.

Уг нь хуралдаан долоо хоногийн Лхагва гарагт болдог ч энэ удаад Ерөнхий сайд гадаадад айлчлалтай байсан тул хойшлогдон өнөөдөр болохоор товлогджээ.

+ There are no comments

Add yours