Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 2,6 хувиар өcчээ

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2017 онд 103,6 мянга болж, өмнөх оноос 2637 буюу 2,6 хувиар өссөн байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэний 44,7 хувь нь эмэгтэйчүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний 42,8 хувь нь төрөлхийн, 57,2 хувь нь олдмол үүнээс 75,5 хувь нь ердийн өвчнөөс, 3,6 хувь нь зам тээврийн ослоос, 2,5 хувь нь үйлдвэрийн ослын шалтгаантай байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний 20,7мянга буюу 19,9 хувь нь хөдөлгөөний, 19,7 мянга буюу 19,0 хувь нь сэтгэцийн, 11,1 мянга буюу 10,7 хувь нь харах эрхтний, 8,6 мянга буюу 8,3 хувь нь сонсголын, 7,8 мянга буюу 7,6 хавсарсан, 4,2 мянга буюу 4,1 хувь нь ярианы , 31,5 мянга буюу 30,4 хувь нь хөгжлийн бусад хэлбэрийн бэрхшээлтэй байна.

С.Саран

+ There are no comments

Add yours