Friday, March 29 2024

Гар утасны үнэ огцом нэмэгдэх үү

Ухаалаг гар утас, цахилгаан машин, компьютерийн үнэ огцом нэмэгдэх нөхцөл байдал үүсчээ. Уг бараа бүтээгдэхүүний  гол түүхий эд болох кобальтын үнэ дэлхийн зах зээл дээр огцом өссөн нь ийм нөхцөл байдлыг үүсгэж магадгүй гэж RT мэдээллээ.

Кобальтын үнэ дэлхийн зах зээл дээр нэг тонн нь 33.2 мянган ам.доллар байснаа аажмаар нэмэгдсээр эдүгээ 75000 ам.долларт хүрээд байгаа ажээ.

Нэг ширхэг ухаалаг гар утас хийхэд 5-10 грамм, нөүтбүүкэнд 30 грамм, цахилгаан машины нэг зай хураагуур хийхэд 5-20 килограмм кобальт ордог байна. Мөн Афвстралт улс нэг сая тонн, Куба 500 мянган тонн, Филиппин 290 мянган тонн, Канад 270 мянган тонн, Замби 270 мянган тонн, ОХУ 250 мянган тонн кобальтын нөөцтэй аж.Орчин үеийн өндөр технологид зайлшгүй шаардлагатай эл металл дэлхий дээр ердөө зургаан сая тоннын нөөц тогтоогдоод байгаагаас 3.4 сая тонн нь Ардчилсан Конго улсад байдаг. Гэтэл энэ улсад улс төр эдийн засгийн тогтворгүй нөхцөл үүсээд байгаагаас гадна, кобальтын уурхайд ихэвчлэн хүүхдүүд ажилладагийг болиулах тэмцэл хүчтэй өрнөж байгаагаас олборлолтод асуудал үүсээд байгаа ажээ.

Эрдэмтдийн тооцоолсноор, эдүгээ ашиглагдаж байгаа дотоод шаталтат хөдөлгүүртэй бүх машиныг цахилгаан хөдөлгүүртэй машинаар сольё гэвэл 14 сая тонн буюу дэлхий дээр тогтоогдоод байгаа нөөцөөс хоёр дахин их кобальт хэрэгтэй болох гэнэ.

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: