Хагын нууранд осолдсон иргэдийн цогцсыг олжээ

Ховд аймгийн Мөст сумын Давст багийн нутаг Хагын нууранд живсэн “УАЗ-469” загварын дөрвөн зорчигчтой автомашин живсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тус машинд 60 настай эрэгтэй, 36 настай эргтэй хүн осолдсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Ослоын газраас 80 метрийн зайтай, гурван метрийн гүнээс хоёр иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Эрлийн ажиллагаанд Ховд аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагдаагийн байгууллага, орон нутгийн 15 иргэн нийт 27 хүн гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

+ There are no comments

Add yours