Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ

Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ

МҮЭ-ийн холбооноос 2017-2018 оны хөдөлмөр,нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн хэрэгжилт, тэтгэврийн нас, татвар нэмэгдүүлсэн асуудлаар УИХ, Засгийн газарт  мэдэгдэл шаардлагыг хүргүүлэхээр болсон байна. Хувь хүний орлогын албан татвар болон өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмсэн нь иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны төвшинд хэрхэн нөлөөлж байгаад хяналт үнэлгээ хийж үр дүнг УИХ-д танилцуулж, хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Засгийн газарт удаа дараа санал хүргүүлсэн байна.

Гэвч Засгийн газрын зүгээс хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээ аваагүй тул МҮЭ эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж эхлээд байна. Энэхүү шаардлагын хариуг 2018 оны нэгдүгээр сарын 8-ны дотор ирүүлж холбогдох арга хэмжээг аваагүй тохиолдолд МҮЭ-ийн холбооны зүгээс тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болохоо мэдэгдлээ.

Share

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.