128 бөхийн барилдаан эхэллээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн шилжин явах цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан эхэллээ. Монголын үндэсний бөхийн холбоо 2017 оны Цагаан сараас хойшхи 24 барилдаанд хэрхэн барилдсан амжилтаар нь бөхчүүдийн чансааг энэ сарын 18 чансааг шинэчлэн гаргасан юм. Гэхдээ улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, улсын харцага О.Хангай нар барилдахгүй гэдгээ мэдэгджээ. Ингэснээр чансааны 129, 130, 131 дүгээр байрт жагссан бөхчүүд өнөөдрийн барилдаанд оролцож байна.

+ There are no comments

Add yours