Мөн өнөөдөр нийслэлийн хэмжээнд 28 такси зогсоол байгаа нь 1,3 сая иргэнтэй хотын хувьд хангалтгүй гэж Ажлын хэсэг дүгнэж байгаа бөгөөд такси үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслийн дундаж наслалт 6,6 жил байгаа нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, найдвартай байдал дээр анхаарлаа хандуулсан бодлого боловсруулахыг ч шаардаж байгаа юм. Технологийн дэвшилд буюу GPS, төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан такси тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхэд Ажлын хэсэг гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм байна. 2018 оноос эхлэх энэхүү такси үйлчилгээг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд 500 гаруй ажлын байрыг шинээр бий болгох аж.

Даширамд дурдахад сүүлийн гурван жилийн хугацаанд такси үйлчилгээтэй холбоотой 20 мянга орчим гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Г.Намуун