Хууль үйлчилдэггүй, цагдаа дийлдэггүй, хүчирхийлэгч

Нэгэн настай эгч, 30 орчим настай охинтойгоо хамт надтай уулзсанаа, охины нөхөр төрийн тусгай газарт ажилладаг, маш их хартай, хашааны үүдээр эр хүн явсан бол чамайг хайгаад байгаа юм биш үү, гадуур явсан ч тэр залууг таньдаг юм биш үү гэх зэргээр сэтгэл санааны дарамт үзүүлэн, хэл амаар доромжлон, зодож занчдаг гэв.

Би ийм тохиолдолд: Надад биш хуулийн байгууллагад хандвал дээр байх гэвэл, – Явсаан эгч минь явахаар бүүр их гай болж, – Гэр бүлийн явдлаа өөрсдөө шийд гэх юм.

Нөхөр маань бүр ихээр зодож – Чи тэр цагдаа руу яаж харсан бэ? гэх зэргээр бүр тэнэгтээд хэцүү байна. Та л аргалж өгөөч гээд уйлав.

Би бодлоо хууль үйлчилдэггүй, цагдаа дийлдэггүй, ийм хүчирхийлэгчийг яаая даа байз гээд онгодоосоо сурав.

Ухаан санаа нь сэвтсэн байна, үйлээ эдэлж шийтгэгдэнэ гэв, – Хэзээ? 3 – н намрын ард, гэхдээ хүний амьны гарзтай гэв.

Бид багахан засал хийв, хүүхний амийг бөхлөв, аль болох хурдан холдуулах, хүүхэнд зориг хүч чадал хайрлаач гэж онгоддоо даатгав.

Сар орчмын дараа хөгшин ирлээ, хүргэн говийн нэгэн аймагт ажлаар томилогдоод гэр бүлээрээ нүүсэн, охин маань 2 хүүхэдтэйгээ манайд ирээд уйлж, уйлж явлаа яах бол гэв.

Онгодоос асуув: Охины амь нас гарзгүй гэв. Хийморь сүлд нь сэргэсэн, олон зүйл бодож байна гэв, зоригтой шийдэмгий бай гэж зөвлөв.

Нэг их удалгүй цаг орой болсон үед утас минь дуугарав. Байна уу? гэтэл уйлсан, дуулсан эмэгтэй байв. Настай эгчийн охин гэв.

Нөхөр нь уул уурхайн тэсрэх бодис гэрийнхээ унинд бэхлээд 2 хүүхдээсээ эрээлэх юмгүй хажууд нь – Янхан минь хэзээ хэнтэй намайг яаж хуурч явсанаа үнэнээ хэл гээд зодоод, зүгээр ч зоддоггүй үгээр хэлэхгүй гаж дон гаргасан.

Бүтэн 2 өдөр энэ үйлдэл давтагдсан. Хэн ч биднийг анхаарч туслаагүй.

Шөнө харанхуй болохоор машиндаа чихээд, хээр газар очоод, энд ойрхон олон хятад ажилчид байгаа, нэгэнт чи олон хүнтэй явалддаг болохоор тэдэнтэй шөнийг өнгөрүүлээрэй, би тэдэнтэй тохирсон гэх мэтээр яриад бие засахаар эргэх үеэр нь би тэр чигтээ гүйсээр, алсаас ирэх машины гэрэлд дөхөөд гар өргөөд тэнд явсан хүмүүст үнэнээ хэлээд, тэдний утсаар ээжтэйгээ ярьтал, нөхөр чинь дөнгөж сая ярьлаа, танай охин хятадуудтай явалдаад гэртээ ирэхгүй байна, ийм учир 2 хүүхэд гэр орноо дэлбэллээ гээд байна, чи гэрлүүгээ ярь гэв.

Тэгээд нөхөртэйгээ ярьтал хурдан ирэхгүй бол том охиноо боймиллоо гээд орилуулаад байна одоо яах вэ? гэлээ. Би наашаа ярихаар цагдаад хэл түргэл гэлээ.

Маргааш нь эртээ өглөө настай эгч ирэв. Ээж нь хотод цагдаад мэдэгдэн, тэрнээс дамжин орон нутгийн цагдаад мэдэгдсэн байв.

Цагдаа нарыг очиход үнэхээр 7 настай охин ухаангүй, боогдсон байдалтай тэсрэх бодис гэрт байсан гэнэ. Азаар охин нь эмнэлэгт хүргэгдэж сэхээнд, хартай залууг цагдан хорьсон.

Худууд маань биднийг хараах, зүхэх зэрэг бөөн хэл ам дэгдэх нь одоо яадаг билээ, цагдаа одоо л нэг хүний амь санаатай бүрэлгэхийг завдсан гэх хэргээр хүчирхийлэгчийг саатуулсан гэв.

За одоо хууль хяналт арай тавихгүй биз, хуулийн дагуу шийдэж, бүгдийг үнэн зөвөөр нь мэдүүлнэ гээд явлаа.

Бараг 6 – н сарын дараа настай эгчийн охин нилээд турсан, зовиуртай царайтай ирэв.

Хуулийн дагуу бүх зүйл батлагдсан, нөхөр маань 16 – н жилийн ял авсан, хадмууд бөөн уур, хүү чинь зодоод дарамтлаад байна гээд хэлэхээр, эр эмийн хэрүүл бидэнд хамаагүй, насанд хүрсэн хүнийг бид яах вэ? гэдэг л байсан, ингээд хоригдоод ирэхээр элдэв юм ярих юм.

Би мэдээгүй явсаар саяхнаас унадаг өвчтэй болоод ядраад байгаа болов уу, гэтэл урд зодуураас болсон гэмтлээс болоод нуруу нугасны эдгэхэд хэцүү өвчин тусаад ингэтлээ тураад эмнэлэгт хэвтэхээр явж байна гэв.

Ер нь ийм хартай хүнийг шүүх болон шүүх эмнэлэг юу гэж онолддог юм байна гэвэл эмэгтэй: Шүүх эмнэлгийн шинжилгээнд бага насандаа авсан сэтгэцдээ өөрчлөлттэй боловч, хэрэг хүлээх чадвартай гэсэн гэлээ.

Хойд эцэг нь хүүгийн хажууд ээжийг нь байнга зоддог, доромжилдог, хүүг ч бас зоддог, гадаа хонуулдаг байснаас тэр залуу сэтгэцдээ энэ гэмтлийг авчээ.

Дээрхид би хэн нэгний нууцыг дэлгэх гэсэнгүй:

1. Хэрвээ хүүгийн эцэг – эх нь салаагүй бол;

2. Хойд эцэг хүүгийн дэргэд нь, эхийг нь доромжлон, тэднийг зоддоггүй байсан
бол;

3. Хэрвээ эцэг болсон аав Та, эх болсон ээж Та бяцхан үрс, өсвөр насны охид
хөвгүүдийн дэргэд хэлэх үгээ, ярих яриагаа, идэх уухаа, эрүүл ухаанаар
гаргадаг байсан бол;

4. Бүсгүй амьдралын ханиа сайтар таньж мэдэж гэрлэсэн бол;

5. Анхан шатны хуулийн байгууллага цагдаа нар болон олон нийтийн ажилтан
иргэддээ санаа тавьсан бол;

6. Ойр орчмын хөршүүд нь хүн – хүнээ гэсэн сэтгэл гаргасан бол;

7. Албан байгууллага нь ажилтан,ажилчдынхаа ар гэр, амьдрал ахуйг нь
анхаарсан бол;

8. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль давсгүй зутан шиг түүхий бишсэн бол …

Бидний дунд айх ичих, нэрэлхэхээс болон нуугдан нэгэн насны сэтгэлийн хорсол зэвүүцэл – үзэн ядалт, амь насаа алдалт, далд нууц хэлбэрээр явсаар бяцхан үрсэд минь өв хөрөнгө мэт өвлөгдсөөр, хохирсоор байх уу …

Та бид хаана нь явна?
FACEBOOK. KHISHGEE UDGAN

+ There are no comments

Add yours