Deprecated: Required parameter $args follows optional parameter $depth in /home/admin/web/murch.mn/public_html/wp-content/themes/newsup/inc/ansar/newsup-custom-navwalker.php on line 41

Deprecated: Required parameter $output follows optional parameter $depth in /home/admin/web/murch.mn/public_html/wp-content/themes/newsup/inc/ansar/newsup-custom-navwalker.php on line 41
Малчид 22.4 тэрбум төгрөгийн ноосны урамшуулал авна – www.murch.mn

 

Малчид энэ онд үндэсний үйлдвэрт 20 мянга 111 кг ноос тушаажээ. Ингэснээр 86 мянга 465 малчны мэдээлэл баталгаажиж, 22.4 тэрбум төгрөгийн урамшуулал авахаар болсон байна.

Эдгээр баталгаажсан малчдын мэдээллийг аймаг, нийслэл, сумдын Мал эмнэлэг үржлийн тасагт Мал хамгаалах сангаас илгээх бөгөөд малчин нь малын тэжээлийг ноосны урамшууллын мөнгөөр солихыг хүссэн хүсэлтийг бөглөж, баталгаажуулан, Мал эмнэлэг үржлийн тасгийн зөвшөөрлийг тэжээлийн борлуулагч компанид өгч тэжээл авах аж. Тухайн компани малын тэжээлээ олгон, холбогдох материалыг бүрдүүлэн Мал хамгаалах сангаас тэжээлийн үнийг суутган тооцуулах юм байна. Улмаар шалгарсан 34 аж ахуйн нэгжтэй нэг бүрчлэн хэлцэл хийжээ. Тодруулбал Завхан аймагт “Нисэг-Агро” ХХК, Говь-Алтай, Ховд аймагт “Алтайн сүрлэг нуруу” ХХК, Баянхонгор, Төв аймгуудад “Милл хаус” ХХК-иуд мал махаар солих ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ.

Д.Думаа

Leave a Reply

Your email address will not be published.