Японы Сүмогийн Холбоо ёкозуна Хакухо, Какурю нарын цалинг хасах шийдвэр гаргажээ

Өчигдөр үдээс хойш хуралдсан Японы Сүмогийн Холбоо хоёр их аваргын цалинг хасах шийдвэр гаргажээ. Тэднийг аравдугаар сард болсон бөхчүүдийн дуулиант зодооныг зогсоох арга хэмжээ аваагүйд буруутгаж, ийм шийтгэл оноосон байна.

Хоёр их аварга ирэх нэгдүгээр сард цалингаа 100 хувь авахгүй бол Хакухо хоёрдугаар сарын цалингийнхаа талыг хасуулахаар болжээ. Аравдугаар сарын сүүлээр Тоттори хотод болсон бөхчүүдийн наргиан цэнгээний үеэр сүмогийн өөр нэг аварга Харумафүжи доод зиндааны бөхийг зодож бэртээсэн юм.

Тэр энэ үйлдлийнхээ төлөө өнгөрсөн сард зодог тайлсан. Дээрх зодооны хэргийн үеэр Хакухо, Какурю нар хамт байсан юм.

Одоогоор цагдаа, прокурорууд хэргийг шалгаж байгаа. Сүмогийн Холбооны тэргүүн Хаккаку хоёр их аваргыг бас хариуцлага хүлээх ёстой, учир нь тэд “адилхан ёкозуна цолтой хүн нүднийх нь өмнө бусдад хүч хэрэглэж байхад зогсоох арга хэмжээ авч чадаагүй” гэж тайлбарлажээ.

Мөн Харумафүжигийн дэвжээний эзэн Исегахама Сүмогийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүнэс огцорч байгааг тэр мэдээлсэн байна.

+ There are no comments

Add yours