Friday, March 29 2024

Манай Улсын 40 гаруй иргэн БНХАУ-д хар тамхи тээвэрлэсэн хэргээр ял эдэлж байна

Малайз, Хятадын хооронд их хэмжээний хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбогдож 2009 онд БНХАУ-ын шүүхээс 25 жил хорих ял шийтгүүлж, тус улсад хоригдож байсан Л.Байгальмааг эх орондоо ирсэн юм. Тодруулбал, Ялтан солилцох тухай хоёр орны Засгийн газар хоорондоо хэлэлцээрийн хүрээнд энэ сарын 7-нд түүнийг эх оронд нь авчирсан аж. Түүний үйлдсэн хэргийг Монгол Улсын шүүх удахгүй хэлэлцэж, өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй эрүүгийн хуулийн дагуу шийтгэл оноох учиртай.

Хуулийн байгууллагын эх сурвалжийн өгч буй мэдээллээр Л.Байгальмаагийн өмнөд хөршид эдэлсэн ялыг хасаж тооцвол 1-3 жил  хорих шийтгэл ногдуулахаар байгаа аж. Цаашлаад тэнсэн харгалзах магадлалтайг ч хэлэх хүн олон байна.  Манай 40 гаруй иргэн БНХАУ-д хар тамхи тээвэрлэсэн хэргээр ял эдэлж буй. Хэдийгээр ялтан солилцох хэлэлцээрийн дагуу иргэдээ авчрахаар хөөцөлддөг ч ийм хэрэгт холбогдох хүн нэмэгдсээр байна. Өнгөрсөн сард л гэхэд гурван иргэн энэ төрлийн хэрэгт холбогджээ.УИ

Н.НОРЖИН

+ There are no comments

Add yours

You May Also Like: