Friday, April 19 2024

220 сая төгрөгийн хар тамхи тээвэрлэж явсан залуусыг баривчилжээ

Хан-Уул дүүргийн XI хорооны орчимд их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан 22-25 насны гурван залууг энэ сарын 14-ний өдөр шуурхай илрүүлэн баривчилжээ. Тодруулбал Ж, Б, Л нар 220 сая төгрөгийн хар тамхины төрлийн бодис тээвэрлэж явсныг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар, тусгай ажиллагааны албан хаагчид баривчилсан байна.  Уг хэргийг одоо ЦЕГ-ийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр Ж, Б, Л нар хар тамхи тээвэрлэгч бол тэдний цаана худалдан борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг томоохон бүлэглэл байгаа гэж үзэж буй юм.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Алдархишиг “ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гэнэтийн үзлэг шалгалт хийлээ. Мөн хууль бусаар мансууруулах бодис оруулж ирсэн этгээдүүдтэй тэмцэх ажлыг эрчимжүүлсэн. Энэ ажлын хүрээнд нэгэн ажиллагаа явуулсан юм. Хар тамхины төрлийн бодис тээвэрлэн явсан этгээдүүдийг шуурхай баривчиллаа. Холбогдох этгээдүүдийг саатуулан үзлэг шалгалт хийж байна” гэлээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: