Friday, March 29 2024

Насанд хүрээгүй иргэдээс хар тамхи хэрэглэсэн тохиолдол жил бүр 7-10 удаа гарсан байна

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дэргэд Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг байгуулсан тухай, мөн улсын хэмжээнд зохион байгуулсан “Хайрла, хамгаал” аяны үр дүнгийн талаар тус газраас мэдээлэл хийлээ.

НҮБ-ийн Ерөнхий Асамблейгаас 1995 оноос эхлэн жил бүрийн 11-р сарын 25-ны өдрийг “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг өдөр” болгон зарласан. Энэ өдрийг тохиолдуулан ЦЕГ-аас гэр бүлийн хүчирхийллийн талаар олон нийтэд ойлголт өгөх, хандлагад нөлөөлөх зорилгоор “Хайрла, хамгаал” гэсэн сэдвийн дагуу 16 өдрийн  үндэсний аяныг зохион байгуулжээ. Уг аяны хүрээнд их дээд сургуулиудын дунд мэтгэлцээн, челлэнж зохион байгуулж олон нийтийн сүлжээгээр гэр бүлийн хүчирхийллийн талаар ойлголт өгөх уриалга бүхий бичлэгүүдийг түгээсэн байна.

Аяны талаар Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ж.Батмөнх “Үүний үр дүнд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон нийт дуу хоолойгоо нэгтгэн, жигшин дургүйцэж, байгаагаар аяны үр дүн гарч байна. Үүн дээр үндэслээд төрийн болон ТББ, ард иргэдийн туслалцаа дэмжлэгийг авч цаашид энэ төрлийн гэмт хэргийн эсрэг тодорхой арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна” хэмээв.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр насанд хүрээгүй иргэдээс хар тамхи хэрэглэсэн тохиолдол сүүлийн гурван жилийн байдлаар  жил бүр 7-10 удаа гарсан байна.

Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас дараах арга хэмжээг авч ажиллажээ.

-Цагдаагийн байгууллагын бүтцэд Хар тамхитай тэмцэх газрыг шинэчлэн байгуулсан.

-2017 оны дөрөвдүгээр сард 50 гаруй байгууллагын төлөөллийг оролцуулан мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр Үндэсний чуулган зохион байгуулсан.

-Засгийн газрын хуралдаанаар Хар тамхи мансууруулах бодистой холбоотой Үндэсний хөтөлбөрийн оруулж батлуулан мөрдөн ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх үндэсний хороо байгуулагдаад ажиллаж байгаа аж.

+ There are no comments

Add yours

You May Also Like: