Friday, April 19 2024

Тэтгэмжид хамрагдах эцэг, эхчүүд ямар материал бүрдүүлэх вэ

Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал болгон 240 мянган төгрөг олгохоор болсон билээ. Уг тэтгэмжид хамрагдах ээжүүд ямар материал бүрдүүлэх талаар мэдээлэл бэлтгэлээ.

Тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эхчүүд:

Оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт
Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсаргана.
Эхнэр болон нөхрийнхөө аль нэг нь нас барсан эсвэл, шүүхээр эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан шийдвэрийг хавсаргах ёстой бөгөөд өөрийн оршин суугаа сум хорооны халамжийн ажилтанд дээрх материалыг өгнө.
Хуулийн хэрэгжилт нь оны эхний өдрөөс хэрэгжих тул 2018 оны эхний сард багтаж материалаа аваачиж өгөх ёстой юм байна. Өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж улиралд 240 мянгыг олгох учраас эхний улиралд ирэх оны гуравдугаар сараас эхлэн олгож эхэлнэ.

Харин Ихэр хүүхдийн тэтгэмжинд хамрагдах хүсэлтэй бол:

Ихэр хүүхэд тус бүр сая, сая төгрөг авах бөгөөд гурав буюу түүнээс дээш ихэр хүүхдэд хүүхэд тус бүрт гурван сая олгоно. Жишээлбэл хоёр ихэр хүүхэд төрөхөд тухайн айлд хоёр сая төгрөг авах юм. Хэрэв гурван ихэр хүүхэдтэй болбол есөн сая төгрөг авна гэж ойлгож болно. Тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эх:
Оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт,
Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө. Хуулийн хэрэгжилт нь оны эхний өдрөөс хэрэгжих тул оны дараа материалаа аваачиж өгөх хэрэгтэй аж.

0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхчүүд:

0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхэд сар болгон 50 мянган төгрөг олгохоор болсон. Уг тэтгэмжийг сар бүрийн 20-нд олгох бөгөөд  тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эх:
Оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт,
Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө.
Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-т заасны дагуу “хүүхэд асрах чөлөөтэй” гэсэн тушаалын хуулбараа авчирч өгөх хэрэгтэй.
Хүүхэд нь 0-3 насных байлаа ч ажилдаа орсон ээжүүдэд энэхүү тэтгэмж хамаарахгүй. Харин ажил эрхэлдэггүй эхчүүдийн хувьд тийм зүйл шаардлагагүй. Хуулийн хэрэгжилт нь оны эхний өдрөөс хэрэгжих тул оны дараа материалаа аваачиж өгөх ёстой.

+ There are no comments

Add yours

You May Also Like: