Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн нэг, хоёр дахь шатны үнэлгээний үр дүнг хэлэлцжээ. Монголын цагаар өнгөрсөн бямба гаригт болсон тус хурлаар манайд 79.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон байна.

Гурван жил хэрэгжих дээрх хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд буюу өнгөрсөн тавдугаар сард 38.6 сая ам.доллар Монголбанкны дансанд орж ирж байв. ОУВС-гийн мэдэгдэлд Монгол Улсын эдийн засаг таамаглаж байснаас илүү сэргэж буйг тэмдэглээд, хөтөлбөрийн хүрээн дэх бүх зорилт биелснийг дурджээ.

Тэдний тооцож буйгаар манай улсын эдийн засаг энэ онд 3.3 хувиар өсөх төлөвтэй аж. Тэгвэл ирэх жил дээрх тоо 4.2 хувьд хүрнэ гэж таамагласнаа тэд өмнө нь мэдэгдэж байв. Мөн төсвийн алдагдал энэ жил ДНБ-ий 7.6 хувьд хүрэхээр байгаа нь 2016 оны тал хувьтай тэнцэх үзүүлэлт болохыг бичжээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.