Төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулав

Авлигатай тэмцэх газрын даргын “Яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажлын хэсэг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төрийн жинхэнэ албанд шинээр орж ажиллаж байгаа алба хаагчдад зориулж холбогдох сургалт зохион байгуулав. Сургалт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх сургалтын танхимд зохион байгуулагдлаа.

Тус сургалтаар Улаанбаатар хотын түүх, холбогдох захирамж, баримт бичиг боловсруулах болон архивын албан бичиг хэрэг бүрдүүлэлтээр мэргэшсэн алба хаагчид лекц тавив.  Сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт төрийн жинхэнэ албанд шинээр ажилд орсон 45 алба хаагч хамрагдлаа.

+ There are no comments

Add yours