УИХ-ын дарга М.Энхболд Б.Хурцын томилгоог маргааш хэлэлцүүлнэ гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол  зохион байгуулах саналаа ажил хэрэг болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүний саналтай холбогдуулан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга болон УИХ-ын дарга М.Энхболд нар  байр сууриа илэрхийллээ.

Ж.БАТЗАНДАН: -Нээлттэй сонсгол зохион байгуулахаар 22 гишүүн гарын үсэг зурж, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн боловч, Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн. Гэвч Өргөдлийн байнгын хороо өргөдлүүдийг судлах хугацаа шаардлагатай хэмээн хойшлуулсан байна. Иймээс УИХ-ын 22 гишүүн өргөдөл бичсэн иргэдийг Төрийн ордонд хүлээж авч уулзахаар болсон. Маргаашийн арга хэмжээнээс гарах сонсголын дүгнэлтийг УИХ-д хүргүүлнэ. Та бүхэн сонирхоорой.

М.ЭНХБОЛД: -Нэгэнт Өргөдлийн байнгын хороо өргөдлийг нээлттэй хэлэлцүүлэх боломжгүй гэсэн хуулийн заалт байгаа тул маргааш Элчин сайдын асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцье.

+ There are no comments

Add yours