Friday, March 29 2024

Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасахыг иргэд дэмжжээ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс орон даяар олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн тухай танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын Ажлын хэсгээс Д.Лүндээжанцан нарт гардуулан өглөө.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэд ямар саналыг дэмжсэн болон дэмжээгүй талаар ажлын хэсгийн ахлагч  Д.Лүндээжанцан танилцуулсан юм. Тэрээр

-Хэлэлцүүлсэн төслийн нэгдүгээр бүлэгт сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн заалтад 274,708 иргэн санал өгснөөс 206,092 нь дэмжсэн.

-Тухайн жилийн улсын төсвийн төсөвт зардлын төрөл үүсгэх, нэмэгдүүлэхийг хориглох хэсэгт 280,170 иргэн санал өгснөөс 201,843 иргэн дэмжсэн.

-Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэрийг нарийвчлах,

-УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох,

-Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батлах,

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасахыг иргэд дэмжсэн

-Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний 3/1 нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлах,

-Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, Засгийн газрын гишүүнийг огцруулах, чөлөөлөх,

-Засгийн газрын үндсэн чиг үүргийн 5 яамыг Үндсэн хуульд нэрлэн заах, Ерөнхий сайд 7 хүртэлх яамыг нэмж байгуулахыг дэмжсэн.

-Харин Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх хэсгийг хасах гэснийг иргэд дэмжээгүй

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд нийт зургаан багц сэдвийн хүрээнд иргэдийн саналыг авсан юм. Олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулах үеэр Үндсэн хуультай холбоогүй саналууд ч ирсэн байна. Эдгээр саналыг харъяа байгууллагуудад хүргүүлэх аж.

Улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээр нийт 327375 саналын хуудсаар санал авсан бөгөөд аймгуудаас 143894, нийслэлээс 116527, “Монголшуудан” ХХК-иар 63638, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан программ хангамжаар 3191, цахим хуудсаар 125 саналын хуудас хүлээн авч цахим мэдээлэлд оруулжээ.

Хувийн мэдээллээ бүрэн оруулж саналаа өгсөн 272895 иргэний 47,3 хувь нь эрэгтэй, 52,7 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн санал өгсөн иргэдийг насны ангиллаар авч үзвэл 32,2 хувь нь 18-35 насны залуучууд, 19,8 хувь нь 36-45 насны, 16,1 хувь нь 46-55 насны иргэд байна. Түүнчлэн УИХ-ын Тамгын газраас томилогдож орон нутагт ажилласан 7 баг улсын хэмжээнд 68 удаа бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн өгсөн саналын 327375 хуудсыг хүлээн авч цахим мэдээллийн санд бүрэн оруулж, архивын 2607 нэгж үүсгээд байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: