Аудитын зардалд 700 гаруй сая төгрөг шаардагдана

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр  хуралдаж, Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ.

Үндэсний аудитын газар нь ирэх онд Оюутолгой, Эрдэнэс тавантолгой, Засгийн газрын авто бааз, Иргэний нисэхийн ерөнхий газар, Газрын тос, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал, АСЕМ-ын 2016-2017 оны үйл ажиллагааны тайлан, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамаарах асуудал, Төрийн орон сууцны корпораци, Батлан хамгаалах яамны хөрөнгө оруулалтын зардал зэрэгт аудит хийхээр төлөвлөжээ. Аудитын зардалд 700 гаруй сая төгрөг шаардагдах юм байна.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Ирэх онд хийх аудитыг эргэн нягталж, улсын, төрийн чанартай аудит болгон өөрчлөх шаардлагатай. Гол асуудлууд багтаагүй байна” гэсэн шүүмжлэлийг хэллээ.

Эцэст нь гишүүдээс гаргасан саналын дагуу ирэх онд хийх аудитын шалгалтыг оновчтой болгож багцлахаар боллоо. Энэ дунд цагдаа, тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газартай холбогдох гүйцэтгэх ажиллагаанд зарцуулсан санхүүд аудит нь хийх саналыг жагсаалтад багтаахаар болж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан ахлахаар болов. Ажлын хэсэг нь ирэх долоо хоног хүртэл ирэх онд хийгдэх төлөвлөгөөт аудитаын жагсаалтыг нарийвчилсны дараа Байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, энэ асуудлаар шийдвэрээ гаргахаар болов.

Ш.Онон

+ There are no comments

Add yours