Friday, April 19 2024

Газрын дуудлага худалдаа цуцлагджээ

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг өнгөрсөн баасан гаригт зохион байгуулахаар зарласан ч оролцох хүсэлт ирээгүй учраас цуцлагдсан байна. Дуудлага худалдааны зарыг сарын өмнөөс олон нийтэд түгээж байсан боловч нэг ч иргэн, ААН-ээс дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирүүлээгүй ажээ. Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 234 тоот тушаалаар дуудлага худалдааны анхны үнийг хэт өндөр тогтоосноос үүдэн ийнхүү оролцох хүсэлт буураад байгаа гэнэ.

Нийслэлийн Газрын албанаас нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар саналаа оруулан дуудлага худалдааны анхны үнийг бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч БХБЯ-нд хүсэлтээ хүргүүлсэн юм байна. Гэвч өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэр хариу ирээгүй, хүлээгдэж байгаа ажээ.

Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдахаар зарлагдсан байжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: