Долоочихооч, амттай л байгаа…

Толгойтын замд анх удаа давс цацав. Бас анх удаа хогоо хэдэн өдрийн турш цэвэрлэж, тонн тонноор нь ачуулав. Арай л Ерөнхий сайдын өмнө алтаар зам тавьж мөнгөөр хөшөөг нь босгосонгүй. 65-р сургуулийг бүрэн “усанд оруулж”, ядмагхан айлын ядруухан зүс царайтай хүүхдүүдээ тас нууж, таг гөлийв. Гурван ээлжээр хичээллэдэг гэдгээс бусад бүх асуудлаа хогийн савандаа чихээд холоо аваачиж хаяв. Яадаг юм, наадах чинь Хэнтийн эгэл ардын хүү. Тээврийн жолооч аав, ээжтэй. Хотын захын хорооллын оршин суугчид зутруухан өвөлжиж, гундуухан аж төрж буйг Ерөнхий сайдаасаа нуулаа гээд хөгжлөө юү. Ард түмнийхээ аргагүй бодит байдлыг харах эрх чөлөөг нь юунд ингэж хааж боож байдаг юм. 65-р сургуулийн эргэн тойрны гурван гудамжнийхан гурав хоног л шуугиж байна даг. Нэртэйгээр нь наад Хүрэлсүхийгээ долоочихооч! Ерөнхий сайд юм чинь амттай л байгаа байлгүй.

Р. Эмүжин

+ There are no comments

Add yours