МЕТРОНД ЗОДОЛДСОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ СААТУУЛЖЭЭ

Метронд зорчиж явсан хоёр эрэгтэй нэгнийгээ зодож буй дүрс бичлэг Японы цахим сүлжээнд өнгөрсөн амралтын өдрөөр тарж, хэргийн эзэд монгол залуус болох нь тогтоодсон билээ.

Энэ явдлаас болж метроны хөдөлгөөн таван минут гаруй хугацаанд саатсан аж. Метронд маргаан үүсгэсэн монгол иргэдийг цагдаа нар саатуулан, шалгаж байгаа талаар талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлсэн байна.

+ There are no comments

Add yours