Хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаагийн 70 насны ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэв

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр хөдөлмөрийн баатар, Зөвлөлт холбоот улсын баатар, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, сансрын нисгэгч Ж.Гүррагчааг 70 насных нь ойг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаад баяр хүргэж, эрүүл энхийг хүссэн юм. УИХ-ын даргын захирамжаар баталсан Ахмадын сангийн дүрэмд УИХ-ын Тамгын газрын ахмад настнуудын ойг тэмдэглэн, баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж байхаар заажээ.

+ There are no comments

Add yours