Зарим аймгийн хил залгаа сумуудын засаг захиргаа отроор нүүдэллэж байгаа малчдын мал дутмаас 1000 төгрөг авах дарамт үзүүлж байна. Тухайлбал өвөлжилт хүнд байгаа Өвөрхангай аймгийн 150 орчим өрхийн 170 мянган толгой мал Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо сумдад оторлож байна. Үүнтэй холбоотойгоор отроор явж байгаа малчдад төлбөрийн дарамт үзүүлж байгаа тухай гомдол малчдаас ирсний дагуу ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд болон Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ нарын бусад албаны хүмүүстэй отрын бүс нутаг болох Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд уулзалт хийлээ.