Үндэсний зөвлөгөөнд ЕБС-ийн дотуур байрны багш, нийгмийн ажилтан, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 170 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. ЕБС-ийн  дотуур байранд 6-18 насны хүүхдүүд жилийн 224-245 хоног буюу есөн сар эцэг эх, гэр бүлээсээ хол амьдардаг. “Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлого”, “ЕБС-ийн дотуур байрны орчны стандартын төсөл”-ийн саналыг зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, оролцогчдын санал, зөвлөмжийг  баримт бичгүүдэд тусгах юм байна.

2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 800 ор бүхий 7 дотуур байр шинээр ашиглалтад оруулжээ. Харин 2018-2019 онд 2,090 ортой, 19 дотуур байрны барилга ашиглалтад шинээр оруулахаар төлөвлөж байгаа аж.