ШИНЭ ЖИЛЭЭР ДӨРӨВ ХОНОГ АМАРНА

Шинэ оны босгон дээр дөрөв хоног амарна. Учир нь арванхоёрдугаар сарын 29-ний баасан гаригт бүх нийтээр амардаг бөгөөд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг амралтын өдөр болгож, хуулиар зохицуулсан байдаг билээ.

Тодруулбал, “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29 болон нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд бүх нийтээр амрахыг хуульчилсан байдаг. Харин тэдгээр өдрүүдийн хоорондох арванхоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүд амралтын бямба, ням гаригуудад таарч байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дараах заалтыг тусгасан байдаг. Үүнд:

  • 4.1. Нийтээр тэмдэглэх баярын өдөр:
  • 4.1.4. Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
  • 4.1.7. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29

Д.Думаа

+ There are no comments

Add yours