ШИНЭ ЖИЛЭЭР ДӨРӨВ ХОНОГ АМАРНА

ШИНЭ ЖИЛЭЭР ДӨРӨВ ХОНОГ АМАРНА

Шинэ оны босгон дээр дөрөв хоног амарна. Учир нь арванхоёрдугаар сарын 29-ний баасан гаригт бүх нийтээр амардаг бөгөөд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг амралтын өдөр болгож, хуулиар зохицуулсан байдаг билээ.

Тодруулбал, “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29 болон нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд бүх нийтээр амрахыг хуульчилсан байдаг. Харин тэдгээр өдрүүдийн хоорондох арванхоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүд амралтын бямба, ням гаригуудад таарч байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дараах заалтыг тусгасан байдаг. Үүнд:

  • 4.1. Нийтээр тэмдэглэх баярын өдөр:
  • 4.1.4. Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
  • 4.1.7. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29

Д.Думаа

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Д.Сумъяабазар: ААН-үүд хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ

Д.Сумъяабазар: ААН-үүд хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ресторан, зоогийн газрын холбооныхонтой уулзаж байна. Тэрээр "Засгийн газраас бүх боломжийг ашиглан үзэж байна. Хойш суусан зүйл...