АН-ын анхан болон дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөн болно

Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 7-9-ны хооронд Улаанбаатар хотод болно.

Зөвлөгөөнд Монгол орны 330 сум, нийслэлийн 152 хорооны удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 хүн оролцох юм.

Энэ үеэр Ардчилсан намын даргын улс төрийн илтгэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын бүлгийн мэдээллийг сонсож, намын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд гарсан өөрчлөлт, шинэчлэлийн талаар мэдээлэл хийх аж.

+ There are no comments

Add yours