Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уулзалт боллоо

Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо, Финлиандын ФЛОМ ОУБ-ын дэмжлэгтэй “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дэмжих бүлгийг чадавхжуулах замаар тэдэнд хүрэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад нөлөөлөх нь” төслийг 2017-2018 онд 5 аймагт хэрэгжүүлсэн. Үүний нэг нь Архангай аймаг юм. Энэхүү төслийн хүрээнд аймгийн төрийн байгууллагын ажилтнуудад хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал, хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар ба хүртээмжтэй орчин сэдэвт сургалтыг аймгийн ЗДТГ, Хүний Эрхийн Үндэсний комиссын Архангай дахь ахлах мэргэжилтэн С.Мөнгөнзаяа нар хамтран зохион байгуулав.

Сургалтын дараа Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбооны гишүүд аймгийн Засаг даргатай уулзаж ярилцлаа. Энэ уулзалтаар аймгийн Засаг дарга Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх, байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчинг сайжруулахад анхаарч ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн үзлэгийн иж бүрэн тоноглогдсон 16 сая төгрөгийн өртөгтэй орыг 2018 онд авч өгөхөөр шийдэв.

+ There are no comments

Add yours