Худалдааны төвүүдийн үйлчилгээний хүртээмжинд явцын үнэлгээ хийв

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил салбаруудын үйл ажиллагаа, үйлчилгээний хүртээмжинд явцын үнэлгээ хийлгэх ажлыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулав. Үнэлгээ хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зарыг байгууллагын цахим хуудсаар 14 хоногийн хугацаанд нээлттэй зарласан байна. Ингэснээр “Оюунлаг бизнесийн төв” ТББ, “Оператив судалгааны төв” ТББ саналаа ирүүлжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тушаалаар байгуулагдсан Зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгарлуулах ажлын хэсэг хүсэлт ирүүлсэн хоёр байгууллагын материалыг судалж, танилцсанаар ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлага, хүний нөөцийн чадавхи зэрэг үндсэн шаардлагыг хангаж байгаа “Оператив судалгааны төв” ТББ-ыг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажилласан байна.

+ There are no comments

Add yours