УГААРТСАН ИРГЭДИЙГ АВАРЧЭЭ

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Хонхорын уурхайн эдэлбэр газарт гурван уурхайчин угаарын хийд цохиулан ухаан алдсан тухай дуудлага өчигдөр  Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу тус газрын харьяа Уул уурхайн аврах ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж, дээрх гурван иргэнийг аварсан байна.

Налайх дүүргийн иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн Э /41 настай, эрэгтэй/, иргэн А /50 настай, эрэгтэй/ нар угаарын хийд хордсон байжээ. Иргэдийг уурхайн гүнээс гаргасны дараа Эрүүл мэндийн төвд шилжүүлжээ.

+ There are no comments

Add yours