Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажлаа авсан даруйдаа  С.Зоригийн хэргийг нууцын зэрэглэлээс гаргана гэдгээ мэдэгдсэн.

Энэ хэргийг нууцаас гаргахаас гадна, хэргийн захиалагчийг нь зарлах ёстой гэж Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгсөн билээ. Ингэхдээ хэн, хэнд хэдэн төгрөг өгч хүний амь нас бүрэлгэх ажлыг зохион байгуулсан, баримтгүй шийтгэсэн байвал хилсээр шийтгэсэн хүмүүсийг цагаатгах хэрэгтэй гэсэн юм.

Харин өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ‘Цензургүй яриа’ нэвтрүүлэгт оролцох үеэрээ дээрх хэрэгт цагдаагийн байгууллага хайхрамжгүй хандсаныг шүүмжлээд, шийтгүүлсэн хүмүүсийн гол тоглогч нь Ц.Амгаланбаатар гэдгийг онцлов.
Мөн тэрбээр С.Зоригийн хэргийг улсын нууцаас гаргах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн байна. Уг асуудлыг энэ долоо хоногт эсвэл ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэж Ц.Нямдорж сайд мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.