Friday, April 19 2024

Дөрвөн аймагт малын шүлхий, галзуу өвчин илэрчээ

Хотын иргэд өвлийн идшээ бэлддэг энэ цаг үед малын шүлхий өвчин гарсан байршлаас малын мах авахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан 21 хоногийн хорио цээр тогтоогоод байна. Тиймээс нийслэлд уг өвчний халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой комиссоос Шижир, Ар гүнтийн  даваануудад хяналтын пост ажиллуулж байна.

Түүнчлэн дөрвөн аймгийн сумдад малын шүлхий галзуу өвчин илэрчээ.  Тухайлбал, Дорнод аймгийн Баяндун сумын Яргай багийн “Үхэрт” гэдэг газар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт иргэн Д-гийн 5 үхэрт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Түмэнгийн гозгор” гэдэг газар,  11.07-ны  өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 11.16-ны өдрийн 361-362 дугаар  хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: